“БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАН ҮЙЛИЙН СУДАЛГАА-2023" ҮР ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааг амжилттай зохион байгуулж, үр дүнгийн тайланг танилцууллаа.


