21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

 АЗИ ТИВИЙН ОРГИЛ ТУЛААН МОНГОЛД 

21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тивийн хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд энэ удаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачлагатайгаар Монгол Улс анх удаа хүлээн авч байгаа нь онцлог юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан зэрэг хүчирхэг орнуудын шатарчид оролцоно. Нээлттэй ангилалд 143, эмэгтэй ангилалд 101 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө. 

Монголын шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон удаа өндөр амжилт үзүүлж байсан түүхтэй. Тухайлбал:
- ИМ Ц.Батчулуун — шагналт 5-р байр (Чэндү, 2017) 
- эИМ Т.Мөнхзул — хүрэл медаль (Синтай, 2019) 
- ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул — хүрэл медаль (Алматы, 2023) 
- эОУМ Б.Мөнгөнзул — мөнгөн медаль (Аль Айн, 2025) 

Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын үйл явдал бус, Монгол Улсын олон улсын нэр хүнд, спортын хөгжилд өндөр ач холбогдолтой. Түүнчлэн тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм. 

Тэмцээнийг Монголын шатрын холбоо зохион байгуулах бөгөөд уг томоохон тэмцээнийг эх орондоо авчран зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж байна.

Монгол Улс өмнө нь олон улсын томоохон шатрын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Үүнд:
- ФИДЕ Эмэгтэйчүүдийн Гран-При (2010)
- 16 хүртэлх насны Олимпиад (2015)
- Өсвөрийн шатарчдын Азийн АШТ (2016)
- Азийн залуучуудын АШТ (2018)
- Азийн 3.3 бүсийн АШТ (2019, 2025)
- Ахмадын Азийн АШТ (2024)
- Сурагчдын Азийн АШТ (2025) зэрэг тэмцээнүүд багтаж байна. 

Азийн шилдэг шатарчдын оргил тулаан Монгол Улсад зохион байгуулагдаж, Улаанбаатар хот тивийн оюуны спортын төв болно. 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
  • 10 цагийн өмнө
СТРАТЕГИЙН ОРДЫН ҮР ӨГӨӨЖИЙН 60-ААС ДООШГҮЙ ХУВИЙГ АРД ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон бусад гишүүдийн санаачилсан Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ирэх мягмар гарагт хийн
  • 2 хоногийн өмнө
Урт наслаарай та
  • 1 долоо хоногийн өмнө
134.4 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улс уул уурхайн хөрөнгө оруулалт татах индексээр 48 дугаарт эрэмбэлэгджээ
  • 1 долоо хоногийн өмнө
“Эрдэнэ Зуу хийдийн – 440 жил” “Өгөөдэй хааны байгуулсан Түмэн амгалант асар – 790 жилийн ой”-д зориулан зохион байгуулагдаж байна
  • 1 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, сургалтын төв” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааны чиглэл, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.
  • 1 сарын өмнө
АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 2 сарын өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 2 сарын өмнө