ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МОНГОЛ УЛСАД АШИГТАЙ ХУВИЛБАРААР ХАРИЛЦАН ТОХИРОЛЦЛОО
Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ.
Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр,
Зээлд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 8 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг гурван жил тутамд хийхээр боллоо.
Энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.
Сэтгэгдэл үлдээх



Сэтгэгдэл