Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе.  Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.


Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа: 
"6 дугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд багачуудын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан өдрийг зөвхөн баяр хөөрөөр тэмдэглэхээс гадна хүүхдийн эрхийн бодит нөхцөл байдалд анхаарах өдөр гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Олон улсын хүүхдийн эрх, хамгааллын зарим индексээр Монгол Улс хүүхэд хамгаалал, эрхийн баталгааны үзүүлэлт хангалтгүй түвшинд байгаа нь бидэнд бодлогын түвшний илүү шийдэмгий, цогц арга хэмжээ шаардлагатайг нийгмийн нөхцөл байдал үргэлж анхааруулж байна.

Ялангуяа бид хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших, тэгш боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хүүхэд хамгааллын тогтолцооны сул талыг арилгаж хүчирхийлэл, үл хайхралын аливаа хэлбэрийг устгах, хүүхдийн аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, мөн нийгмийн үйлчилгээний хүртээмжийн ялгааг бууруулж орон нутгийн болон хот хөдөөгийн тэгш бус байдлыг арилгах асуудалд онцгой анхаарал хандуулж, бодлогын түвшинд үр дүнтэй хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардаж ажиллах шаардлагатай байна. 

Миний бие УИХ-ын эмэгтэй гишүүн, 5 хүүхэдтэй ээжийн хувьд хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн баталгааг дэмжих бодлогыг тууштай дэмжин ажиллаж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг УИХ-ын гишүүдийн хамтаар санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан. Уг хууль нь 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд өмнө нь 1 нас хүргэлгүй хүүхдээ алдсан шалтгаанаар одонгоо авч чадаагүй эхчүүд одонгоо авах боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү хууль нь олон хүүхэдтэй эхчүүдийн нийгэмд гүйцэтгэж буй үүргийг өсгөж чадаагүй гэх үндэслэлээр ялгаварлахгүй байх, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, гэр бүлийн үнэ цэнийг дэмжих, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хөдөлмөрийг бодлогын түвшинд үнэлэх, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг хангах чухал ач холбогдолтой шийдвэр болсон гэж үзэж байна.

Мөн Улсын Их Хуралд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогын лобби бүлэг”-ийг байгуулж, олон гишүүний дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид хүүхэд хамгаалал, хүүхэд бүрийг аюулгүй орчинд өсөх нөхцөлөөр хангах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хүртээмжийг бодитоор бүрдүүлэх, гэр бүлийн хөгжил, гэр бүл бүрийг төрийн цогц бодлогоор дэмжих асуудлыг хөндөж, энэ чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхийлэн ажиллах болно.

Хүүхэд бол Монголын маргаашийн ирээдүй билээ.

үүхэд бүр инээж, эх хүн бүр аз жаргалтай байх болтугай" гэжээ. 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 3 цагийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 1 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 1 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 1 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 1 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 1 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголбанк, арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудын төлөөлөл болсон 1,300 орчим хүнтэй уулзлаа.
  • 1 долоо хоногийн өмнө
Гандантэгчэнлин Хийдэд таван өдөр ном хурах тул сүсэгтэн олон та бүхнийг урьж байна
  • 2 долоо хоногийн өмнө
21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
  • 2 долоо хоногийн өмнө