Монгол ухаанаар хөгжихүй

      Их эзэн Чингис хаан маань “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зорилго эхлэнэ” гэж айлдсан байдаг. Сүүлийн жилүүдэд монголчууд бид гуниг зовлон их ярьж, хоорондоо хэрэлдэж, мэдээллийн сувгуудаар нь хар бараан мэдээлэл цацагдаж, улс төржилт дээд цэгтэй хүрч, монгол хэлний үгийн санд байгаа хамгийн муу, муухай үгээр бие биенээ муулдаг, нялх хүүхэд бараг хараал хэлж хэлд ордог болох шахаж байна. Энэ нэг талаар шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлтэй холбоотой ч, төрийн хэтийн зорилго нь тодорхой бус, монгол хүний давуу чанар, уламжлалт соёл, ёс заншилдаа тулгуурласан бодлого хэрэгжүүлж чадаагүйтэй холбож үзэх нь зүйд нийцэх байх. Нүүдэлчний соёл эргэншлэлтэй, төрт ёсны арвин уламжлалтай монголчуудын онцлогийг харгалзахгүй барууны суурин соёл эргэншлэлтэй орнуудын хууль дүрэм, эдийн засаг, нийгмийн чиглэлийн бодлого дээр тулгуурлан хууль дүрмээ боловсруулж байгаа нь монгол хөрсөндөө буухгүй, хэрэгжилт нь тааруухан байгаа юм биш үү? Үндэснийхээ соёл, уламжлал, давуу тал дээр тулгуурлан хөгжлийн бодлого чиглэлээ тодорхойлж, ард түмнээ нийтлэг зорилгын төлөө нэгтгэсэн улс орон хурдан хөгждөг тухай эрдэмтэн мэргэд олонтоо бичсэн байхыг уншлаа.

Жишээ нь Япон орон технологоор тэргүүлэх , Солонгосчууд “ Бүгдээрээ сайхан амьдарцгаая,бид ч гэсэн чадна” гэсэн зорилгын дор ард түмнээ нэгтгэж чадсаны үр дүнг бид харж байна.

Монголчууд бид ямар зорилгын төлөө хамтарч зүтгэх ёстой вэ? Улс төржилт биднийг хагаралдуулж, бараг бүх зүйлд тушаа болж , ард иргэд залхаж байна. Бид Чингисийн үр сад гэж цээжээ олон жил дэлдлээ, амьдрал эрээнтэй бараантай, ард түмний итгэл алдарсаар ... Гэхдээ зах зээлийнхээ жамаар хөгжиж байгаа зүйлүүд монголд олон байгаа. Бид хүнээ хөгжүүлж, соён гэгээрүүлж, үндэснийхээ соёл, ёс заншил, уламжлалдаа тулгуурласан бодлого явуулахгүй, харь орны баяр цэнгэл, тэмдэглэлт өдрүүдийг өргөн тэмдэглэж, хүүхдүүд нь нүүрээ будаж айлаас чихэр гуйгаад, залуу хосоод нь Валентиний баяр гэж толгой дээгүүрээ алчуур нөмрөөд,нэг хэсэг нь “Мүүн” эцэг минь гэж орилоод бид чинь юу болж байна даа Мал аж ахуйгаа эрхэлж, байгальтайгаа шүтэлцээтэй амьдарч байсан нүүдэлчний соёл иргэншилтэй монголчуудын нэг хэсэг нь суурин амьдралаар амьдраад нэг үе ч мултраагүй байна гэж хэлж болох байх.

Суурин соёл иргэншлийг бүтээгчид байгалийн эсрэг буюу байгалийг өөрчлөх зүй тогтлоор хөгжиж ирсэн бол нүүдлийн соёл иргэншлийг бүтээгчид нь байгалийн хуулийг танин мэдэж түүнд зохицсон амьдралын хэв маягийг бүтээсэн байдаг. Суурин иргэншилтэй орнуудад цаг хугацаа хамгийн үнэт зүйл байдаг бол нүүдэлчдийн амьдралд орон зай чухал. Монголчуудын хувьд уламжлалт зан заншил, соёл, шашинаа харгалзан үзэж, орчин үеийн дэлхийн хөгжилтэй яаж хослуулан авч явж, зөв монгол хүнийг бий болгох вэ гэдэг гол асуудлын нэг болж байна. Монгол орноо хөгжүүлэх гол түлхүүр нь ашигт малтмал, аялал зуулчлал, валютын нөөц,улсын төсөв, хөрөнгө оруулалт гэж яриад байгаа болохоос, хүнээ хөгжүүлэх, уламжлал, соёл, өвөг дээдсийнхээ мэргэн ухаанаас суралцах, ажил амьдралдаа хэрэгжүүлэх талаар, бага ярьж , төрийн бодлого нь тодорхой бус байгаа нь, харийн соёлд ууссан, монголоо мэдэхгүй монголчуудтай болж байна.

Хүн төрсөн нутагтайгаа хувь заяагаараа холбогдож, тэр нь тухайн хүний уугуул зан заншил, соёл болж тогтдог юм байна. Монголчууд бид Азийн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон,байгальтайгаа зохицож амьдардаг,аливаа зүйлийг ажиглах, шинжих чадвар сайтай,ямарч газар, нөхцөлд дасан зохицох чадвартай,оюуны өндөр чадамжтай гээд олон амин чанарууд /давуу талууд/ дээрээ тулгуурлан, өөрийн үйл хөдлөл, үг яриа, ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэн үр хүүхдүүдээ хүмүүжүүлдэг, хүн хүнээ түшиж амьдардаг монгол сайхан уламжлал, соёл, ёс заншлаа хүүхэд, залуучууддаа уламжлуулах нь алт эрдэнэсээс илүү үнэтэй зүйл болжээ. Монгол хүүхдүүд оюуны чадамж, ой тогтоолтоороо дэлхийд гайхагдаж, өндөр хөгжилтэй орнуудын томоохон фирмүүдийн тэргүүлэх мэргэжилтнүүд нь монголчууд байх нь ердийн үзэгдэл болж байгаа өнөө үед, монгол туургатныхаа гал голомтыг сахиж, тэдний туг нь, найдвар нь болж байгаа 3 сая монголчууд бид хөгжөөд байна уу?... Даяаршиж байгаа өнөөгийн нөхцөлд бид хүнээ хөгжүүлж, хүүхэд залуучууддаа нүүдэлчний хосгүй соёл, ёс заншлаа уламжлуулж,амин чанар, оюуны өндөр чадамж дээрээ тулгуурлан хөгжих төрийн бодлого хэрэгтэй байна. Үндэсний соёлоо алдсан ард түмэн бусдын соёлд уусдаг гэсэн хатуухан үгийг хүн бүр бодож, техник, технологийн үсрэнгүй хөгжил, даяршлалын энэ зуунд ард иргэдээ хүний хөгжилөөрөө тэргүүлсэн, тэнгэрлэг хүмүүс болгох зорилтын дор эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг бид өөрсдөө бий болгох ёстой

Монгол улсын гавьяат уурхайчин Д.Цагаач

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Хангал сумын 100 жилийн ойн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна
  • 1 хоногийн өмнө
06 сарын 25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүй байна
  • 1 долоо хоногийн өмнө
УУХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ЖАН ЖУН СУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
  • 2 долоо хоногийн өмнө
“Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэн хэвлэж авна
  • 4 долоо хоногийн өмнө
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна
  • 1 сарын өмнө
2024.06.01-нд Эрдэнэт хотод 00:20 минутад 4100г охин мэндэлжээ.
  • 1 сарын өмнө
Жилийн өмнө гэрээсээ дугуйгаар гарч, 14 мянга гаруй км туулсны эцэст мөрөөдлөө биелүүлж, Англид очин хайртай багийнхантайгаа уулзжээ
  • 1 сарын өмнө
"ЭНТРЕПРЕНЕР СУДЛААЧ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.
  • 1 сарын өмнө
Эрдэнэтийн арван сурагч шагналт байранд шалгарлаа
  • 2 сарын өмнө
“Монголын хөрөнгийн бирж" ХК өнөөдөр 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна
  • 2 сарын өмнө