Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ

 БНХАУ-ын Тяньжин хотод “China Mining 2025” арга хэмжээ болж байна. 
  “Mining in Mongolia” өдөрлөгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци  хамтран амжилттай зохион байгууллаа.

    Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйн чиг хандлагыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцууллаа. 

   Өдөрлөгт  Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ч. Лодойсамбуу, С.Цэнгүүн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли, АҮЭБЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон АМГТГ, “Эрдэнэс Монгол” нэгдэл, Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын Хөрөнгийн Бирж, “Оюут улаан” ХХК-ийн төлөөлөл зэрэг төр, хувийн хэвшлийн удирдлага, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд  нийт 150 гаруй төлөөлөгч оролцжээ. 

 Монгол, Хятадын уул уурхайн салбарын харилцааг хөгжүүлэх,  бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжих нь стратегийн чухал ач холбогдолтой юм. 

 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Орос 19-р сургуулийн охин Миссийн титмийн эзэн боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 1 сарын өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 сарын өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 1 сарын өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 1 сарын өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 1 сарын өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 2 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 2 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 2 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 2 сарын өмнө