“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...

 

Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн М.Тэгшбаяр “Цахим орчин хэрэглэгчид төрөл арилжсан хүмүүсийн араас "Ум сайн амгалан болтугай" хэмээн эмгэнэл илэрхийлэх болсон. Нэг талаас насан өөд болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно. “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг л дээ. Аз жаргал, аливаа сайныг хүсэх ерөөл гэж ойлгож болно. Хүн насан өөд болсон мөчөөс наад зах нь хэдхэн хором, цаад зах нь 49 хоногийн турш "Бардо" буюу махан биеэ орхиж, хайртай дотны хүмүүс, дасч ижилдсэн гэр орон, үр хүүхдээсээ салж хагацаад айж цочих, төөрч эндүүрч төөрөх, өлсөх цангах зэрэг олон зовлон эдлэн явдаг учиртай. Энэ үе нь бурхан болоочийн хойдын буянд зориулан уншсан ганц эрхи маани, өргөсөн зул, өглөг буян нь машид хэрэгтэй чухам алдаж боломгүй үе тул олон түмэн буянд нь зориулан ямар ч үр дүнгүй “Ум сайн амгалантай болтугай” гэдэг үгийг хэлж байснаас уншсан, сонссон, даган баяссанаараа далай их буяныг хураах "Ум ма ни бад ми хум" хэмээх Аръяабал буюу Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг уншиж байвал тухайн өөд болоочид маш хэрэгтэйгээс гадна уншиж буй хүнд ч буян хурдаг учиртай. Ингэж уншихдаа маанийн тус эрдэм, ач тусыг мэдэж гүнээ сүсэглэн уншваас зохилтой.”

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Халуун өдрүүд айсуй...
  • 5 хоногийн өмнө
Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа
  • 5 хоногийн өмнө
Татварын бодлого иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, шударга, оновчтой байх ёстой
  • 2 долоо хоногийн өмнө
Орон нутгийн эцэг эхчүүдийн анхааралд Хүүхдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, олон улсын түвшний сургалтад хамруулахыг хүсэж байна уу?
  • 2 долоо хоногийн өмнө
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 3 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 3 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 1 сарын өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 1 сарын өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 1 сарын өмнө