Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андре Хаспелс, Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бруно Анжелет, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


