КАНАДЫН ГЕОЛОГИЙН АЛБА, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БАЙГУУЛНА

 

 Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт "PDAC 2024"-ын үеэр Канад Улсын Байгалийн нөөцийн яамны Орлогч сайд Жефф Лабонте тэргүүтэй төлөөлөгчидтэй УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

 Уулзалтаар монголын тал канадын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болох “Тогтвортой уул уурхайг дэмжих нь” стандартыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж байгаа талаар дурдаж, Монгол Улсад зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах ажилд Канад Улсын туршлагаас суралцах хүсэлтэй байгаа талаар санал солилцов. 

 Мөн Канадын геологийн алба, Монголын Үндэсний геологийн алба хооронд хамтын ажиллагааны чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж байгуулахад дэмжиж ажиллахаа Орлогч сайд Жефф Лабонте мэдэгдсэн. Түүнчлэн талууд Канадын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 4 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө