БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ТӨРИЙН ӨМЧИЙН САЛБАР ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Тус уулзалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон, Геологи, уул уурхайн группын Шинжлэх ухаан, технологи, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жао Юнган, Бугат хотын гангийн үйлдвэрийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Бай Гуожун, Бугат хотын гангийн үйлдвэрийн олборлолт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Насанбаяр нар оролцож, харилцан санал бодлоо солилцлоо. 

Уулзалтын үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ: "- Өнгөрөгч 2023 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороотой санамж бичиг байгуулснаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хороотой хамтарч ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Тус санамж бичигт тодорхой тусгагдсан гурван чиглэлийн хүрээнд хамтарч ажиллах бололцоо бүрэн бий. Тухайлбал, Эрчим хүч, уул уурхай, Төмөр зам, зам харилцаа, байгаль орчин ногоон хөгжил зэрэг салбаруудтай хамтарч бодитой, үр дүнтэй тодорхой ажлуудыг шат дараалалтай хийх, цаашлаад компанийн засаглалыг хэрхэн сайжруулах, харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах, хоёр орны мэргэжилтнүүдийг харилцан солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой" гэлээ. 

БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны төлөөлөгчид Монгол Улсад гурван өдрийн албан ёсны айлчлал хийх хугацаанд хөтөлбөрийн дагуу Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагуудтай ажил хэргийн уулзалтууд тус тус хийгдэх юм байна.

 

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө