ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ЧАНАР СТАНДАРТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

 

    БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг нар “Монголд зочлох жил -2023-2025”  ажлын хүрээнд Чингис хаан нисэх онгоцны буудлын  үйлчилгээний соёл, ариун цэвэр, “Welcome to Mongolia” брэндинг, сурталчилгаа байрлуулсан эсэх, жуулчдын хот руу зорчих автобус, таксины хүртээмж, үнэ, зочдын орох гарах болон ачаа хүлээн авах хэсэгтэй танилцав.

   Дээрх асуудлуудад Чингис хаан олон Улсын нисэх онгоцны буудал хангалтгүй ажиллаж байгаа ба чанар үйлчилгээг ойрын хугацаанд сайжруулах, Монгол Улсын нүүр хуудас болох гол газруудын нэг учир Засгийн газраас гаргаж буй бодлого шийдвэртэй үйл ажиллагаагаа уялдуулах, жуулчин орж, гарахад ямар нэгэн хүндрэл учруулдаггүй байх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, “Welcome to Mongolia” сурталчилгааг байршуулах тал дээр анхаарч ажиллахыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Китанака Такэфумид  үүрэг болгов. 

     БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь зургаа удаа ирж ажилласан ба ирэх бүрт энэ асуудал сайжрахгүй байгаа тул хэрэв энэ байдлаар үргэлжилнэ гэвэл  “Нью Интернэйшнэл” ХХК-ийн менежментийг цуцлуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор өгөх болно гэдгийг Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Китанака Такэфумид хэллээ. 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 4 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө