ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын  дагуу “Зөвлөх инженер”-ийн зэрэг олгох сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголын химич, химийн инженер-технологичдын холбоо” ТББ, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль хамтран 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний хооронд амжилттай зохион байгуулсан.

Энэ удаагийн сургалтад химийн инженер-технологийн чиглэлийн 20 мэргэжилтэн элсэлтийн шалгалтад тэнцэн, батлагдсан хөтөлбөрийн дагуу 150 багц цагийн хичээлийг судалж, мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтыг амжилттай өгч тэнцсэн байна.

Дээрх мэргэжилтнүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагвын 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А/19 дугаар тушаалаар 2 зөвлөх инженерийн зэргийг сунгаж, 18 мэргэжилтэнд зөвлөх инженерийн зэргийг шинээр олгов.

Шинэчлэн баталсан “Хүнд үйлдвэрийн салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын 4.4 дэх заалтад ёслолын ажиллагаан дээр тангараг өргөснөөр Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн зэрэг хүчин төгөлдөр болсонд тооцогдоно гэж заасан. Ийнхүү тангараг өргөсөн мэргэжилтнүүд зөвлөх инженерийн зэрэгтэй боллоо.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө