Хятад улс 2023 оны эцэс хүртэл нүүрсний импортын татвараа тэглэв

 

 

 

 

 

БНХАУ-ын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай хангахын тулд энэ оны эцэс хүртэл нүүрсний импортын татвараа тэглэхээр болов. Энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус улсын Төрийн зөвлөлийн Импортын татварын комисс нүүрсний нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахын тулд 2023 оны 4 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд нүүрсний импортын татварыг тэглэнэ гэж мэдэгджээ.

Ийнхүү ирэх сараас төрөл бүрийн нүүрсний бүтээгдэхүүнд ногдуулах 3-6 хувийн импортын татварыг сэргээх төлөвлөгөөгөө цуцалсан байна.

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нүүрсний импортыг нэмэгдүүлэх, дотоод ба дэлхийн зах зээл дэх үнийн огцом өсөлтийн үед эцсийн хэрэглэгчдэд ирэх үнийн ачааллыг хөнгөвчлөхийн тулд 2022 оны 5 дугаар сарын 1-нээс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд нүүрсний импортын татвараа тэглэж байжээ.

Бусад чөлөөт худалдааны гэрээгээр Австрали, Индонези улсын нүүрсний импортын татвар тэглэгдсэн байгаа тул ийнхүү импортын татварыг тэглэх нь томоохон нүүрс нийлүүлэгчээс Орос, Монгол, АНУ, Канад улсад ашигтай болох аж.

Энэхүү бодлого нь нүүрсний үнийг буруулахад тус дөхөм үзүүлнэ. “МинШенг Сэкюритиз” компани 3 хувийн импортын татвар ногдуулбал коксжих нүүрсний зардал тонн тутамд 70 юанаар өснө гэж мэдээлжээ.

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 4 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө