Засгийн газар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн ковыг нэмж оруулах санал өглөө. Тодруулбал нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 35-аас доошгүй байхаар саналд тусгалаа. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах, жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх боломжийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Сэтгэгдэл