2023 оны 01 сарын 27-оос 02 сарын 01-ийг хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээ
30-аас 31-нд шилжих шөнө ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй. Салхи секундэд 5-10 метр, 27, 28-нд салхи үе үе ширүүснэ. 27-оос хүйтний эрч суларч Эрдэнэт орчмоор шөнөдөө -17-22 градус, өдөртөө -5-10 градус, Жаргалант орчмоор шөнөдөө -22-27 градус, өдөртөө -8-13 градус байна.
Хугацааны эцэст хүйтний эрч бага зэрэг чангарна.
Сэтгэгдэл