



Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, хүний нөөцийн хэлтсийн ажилтнууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочиллоо.
“Цемент шохой” ТӨХК-ийн төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, хүний нөөцийн ажилтнууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. Тэд үйлдвэрийн газрын цахим музейтэй, Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц захиргааны хэлтэс, Эдийн засгийн хэлтсээс үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хүний нөөцийн хөтөлбөр, олон улсын стандартууд болон үйл ажиллагааны талаар танилцуулсан. 45 жилийн түүхтэй, уул уурхайн ууган үйлдвэр, Эрдэнэтээс судлах, суралцах олон туршлага байгааг зочид хэлж байлаа.
Сэтгэгдэл үлдээх








Сэтгэгдэл