Зэсийн эргэн тойронд

2023 оны 5-р сарын эхний хоногт зэсийн үнэ 8,076-8,583 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8,252,58 ам.доллар байсан нь өнгөрсөн 4-р сарын  дундаж үнэтэй харьцуулахад 561.42 ам.доллараар буурсан  үзүүлэлттэй байна.  

• БНХАУ-ын зэсийн  эрэлт суларсан, ам долларын ханш өссөн мөн АНУ -ын эдийн засгийн байдал, АНУ холбооны нөөцийн банкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого зэргээс шалтгаалан зэс болон бусад металлуудын үнэ буурч байна гэж BMI судалгааны хэсгийн захирал Sabrin Chowdhury мэдэгдлээ. 

• 2023 оны 1-р улиралд БНХАУ 746,692 тонн цэвэр зэс импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.6%-иар буурсан үзүүлэлттэй байна. 2015 оны эхний улирлаас хойш тус улсын зэсийн импорт энэ түвшинд хүрч буурсан тохиолдол гараагүй юм. БНХАУ-ын зэсийн импортын түвшинд дотоодын зах зээл дэх зэсийн үнэ болон олон улсын биржүүдийн зэсийн үнийн зөрүү ямар байхаас ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын дотоодын зах зээл дэх зэсийн үнэ олон улсын биржүүдийн үнээс бага байх тохиолдолд зэсийн импорт буурдаг байна. ШМБ-ийн зэсийн нөөц ЛМБ-ийн зэсийн нөөцөөс их байгаа нь БНХАУ-ын хэрэглэгчдийн зэсийн эрэлт сул байгааг  харуулж байна гэж Шанхай Металс Маркет мэдээллээ.  

• 2023 оны 5-р сарын 17-ны өдөр Hong Kong  улсад болсон ЛМБ-ийн Азийн 7 хоногийн семинарын үеэр Азийн орнуудын зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байгаа боловч зэсийн уул уурхайн салбарт төслийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул 2025-2027 онуудад зэсийн баяжмалын зах зээл хомсдолд шилжинэ гэж судлаачид мэдээллээ. Тухайлбал БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадал ирэх 5 жилд 2,6 сая тонноор өсөх төлөвтэй байна. Мөн Индонезийн зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадал 725 мянган тонноор, Энэтхэгийн Andina  үйлдвэрийн эхний шатны үйлдвэрлэлийн хүчин чадал 500 мянган тонн бөгөөд 2024 оны эхний хагаст 1 сая тонн болж өсөх төлөвтэй байгаа ажээ.

 CRU судалгааны байгууллагын тооцоогоор 2023 онд зэсийн баяжмалын зах зээл 240 мянган тонн, 2024 онд 243 мянган тонны илүүдэлтэй байх бол 2025-2027 онуудад хомсдолд шилжих бөгөөд 2026 онд зэсийн баяжмалын зах зээлийн хомсдол 595 мянган тонн буюу оргил үедээ хүрнэ гэж мэдэгдлээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө