"Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023” энэ сарын 5, 6-нд Хүй долоон худагт болно.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам. Аялал жуулчлалын соёлыг  хөгжүүлэх, өв уламжлалаа таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Энэ жилийн хувьд наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулахаар төлөвлөжээ.  Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм хэмээлээ.

“Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг уламжлал ёсоор сугалаагаар зохион байгуулна. Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх хүрэлцэн ирээд байна.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 4 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө