САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО


     Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. УИХ-аас Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсантай холбогдуулан уг хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо Монголбанктай хамтран нэр бүхий журмын төслүүд болон хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас олгох зээлд баримтлах шаардлагыг боловсруулсан. Эдгээр журмын төслийг энэ удаагийн хуралдаанаар танилцуулж улмаар батлахыг дэмжлээ. Дээрх журмуудын төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үнэт цаасны зах зээл, мөнгөний зах зээл дээрээс худалдан авч, худалдаж болох үнэт цаас, санхүүгийн хэрэгслийн төрөл, хэмжээ, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, тавигдах шаардлага, хяналт шалгалттай холбоотой нарийвчилсан зохицуулалтууд бий болох юм. 

    Мөн Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчид (брокер)-аас Санхүүгийн зохицуулах хороонд төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан угаасан болон самнасан ноолуурын худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн “0.04” хувиас доошгүй байсныг ирэх оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд угаасан ноолуурын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг “0.02” хувь, самнасан ноолуурын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг “0” хувиар тус тус тогтоон түр өөрчиллөө. Түүнчлэн хуралдаанаар дөрвөн компанид нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгсэл, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг мөн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэв. Үүний зэрэгцээ нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл, нэг компанид хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл, нэг компанийн дүрэмд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоор боллоо. Мөн хоёр компанид банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрөл болон гадаад валютын арилжаа эрхлэх, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгохоор, нэг компанийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэхээр шийдвэрлэсэн юм. 

 Харин үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд олгохоор, нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 13 цагийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 13 цагийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 13 цагийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 2 долоо хоногийн өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 2 долоо хоногийн өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 2 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 3 долоо хоногийн өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө
УИХ дахь “Санхүүгийн хоршооны тухай” хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байна.
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Хамтын хөгжил, хариуцлагатай уул уурхайг цогцлоон хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулцгаая
  • 1 сарын өмнө