Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах Хөтөлийн “Цемент шохой” компанийн түүхт 40 жилийн ой энэ сарын 8, 9-ны өдрүүдэд Хөтөл хотноо боллоо









Хөтөлийн шохойн чулууны ордыг түшиглэн Цемент, шохойн үйлдвэр байгуулах тухай Монгол Улсын Төлөвлөгөөний комиссын шийдвэр анх 1978 онд гарч, ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар “Цемент шохой” комбинатын суурь тавих ёслол 1982 оны зургадугаар сард болж, улмаар 1983 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр шохойн нэгдүгээр зуухыг галлаж, анхны бүтээгдэхүүнийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж эхэлснээр “Цемент Шохой” компанийн өнөөдрийн 40 жилийн түүх бичигдэж эхэлжээ. Анх уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг технологийн хэрэгцээт шохойгоор хангах зорилгоор баригдсан Хөтөлийн үйлдвэр, түүнийг дагасан Хөтөл хот өдгөө Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, эрдэс баялаг, барилгын салбарыг хамарсан томоохон аж үйлдвэрийн цогцолбор болон хөгжиж байна. Жилд 500 мянган тонн цемент, 55 мянган тонн шохой, 60 мянган гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь социалист, ардчилсан нийгэмд анх шилжсэн цаг үед төдийгүй өнөөдөр ч бүтээгдэхүүн, түүхий эдээ тасралтгүй нийлүүлж, Монгол Улсын барилгын салбарыг цементээр, “Эрдэнэт үйлдвэр”-ийг технологийн шохойгоор ханган нийлүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн 40 жилд Хөтөлийн цементээр баригдсан томоохон бүтээн байгуулалтаас дурьдвал, Улаанбаатар хотын 1, 3, 4, 11, 13-р хороолол, Чингис зочид буудал , Эрдэнэт, Дархан, Багануур, Бор-өндөр, Шивээ-овоогийн авто зам болон орон сууцны хорооллууд
Маршалын гүүр, Нарны гүүр, Тусгаар тогтнолын ордон, УБТЗ-ын бетон дэрний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, Буянт-Ухаа хорооллын 476 айлын орон сууцны хотхон , Мянганы замын гүүр, үерийн усны далан, хоолой , Увс, Хөвсгөл, Өмнөговь, аймгуудын нисэх буудлын өргөтгөл, Хөшигтийн хөндийн онгоцны буудал, Шангри-Ла, Дархан-УБ-ын авто замууд байна. Эндээс үзвэл, тус үйлдвэр улс орны барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын бүх цаг үед өөрийн үүргээ гүйцэтгэж иржээ.
Ийнхүү 40 жилийн өмнө Зөвлөлтийн барилгын ангийн 100 мэргэжилтэн, 10 монгол жолооч, 20 орчим иргэн, анхны илгээлтийн эзэд 1980 онд анхлан суурьшиж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хот өдгөө “Цемент Шохой” компаниа түшиглэн Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох 10,000 гаруй хүн ам бүхий хот болон хөгжиж байна. 40 жилийн өмнө “Цемент Шохой”-н комбинатад ажиллаж байсан илгээлтийн эздийн хүүхдүүд, мөн тэдний үр хүүхдүүд гэхчлэн анхны илгээлтийн эздийн гурав дахь үеийн төлөөлөл өнөөдөр “Цемент Шохой” компанидаа ажиллаж байна.
Барилга, дэд бүтцийн хамгийн гол түүхий эд - цементийн импортын хамаарлыг халах, улмаар ам.долларын гарах урсгалыг бууруулж буй “Цемент Шохой” компани тун удахгүй Монгол Улсын төвийн бүсийн аж үйлдвэржилтийн гол зангилаа төв болохоор зэхэж байна. Энэ хүрээндээ Хөтөл хотыг эдийн засаг төдийгүй нийгмийн хувьд хөгжүүлэх чиглэлээр “Цемент Шохой” компани онцгойлон анхаарч, Хөтөл хотын 10,000 иргэнийг эрчим хүч, дулаанаар тасралтгүй хангаж байна. Түүнээс гадна хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд анхаарч, сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн талбай, мөн сайжруулсан авто зам зэргийг нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулж, уул уурхайн олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлтийг жишиг түвшинд хүргэн ажиллаж байна. Мөн үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудалд анхаарч, дундаж цалинг 2.5 сая төгрөгт хүргэжээ.
  Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр, ач холбогдлыг үнэлж Хөтөлийн “Цемент Шохой” компанид төрийн дээд “Алтангадас одон”, Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал – Төрийн Гэрэгэ, аж үйлдвэрийн салбарын “Тэргүүн Дээд” тэргүүтэй шагналыг тус тус хүртээсэн байдаг. Түүнчлэн “Цемент Шохой” компанийн нийт хамт олноос Монгол Улсын гавьяат барилгачин, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонт, Хөдөлмөрийн хүндэт медальтай нийт 148 алдартан төрөн гарсан байдаг. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд шилжүүлээд 1 жил 6 сарын болж байна. Тэгвэл тус үйлдвэр өнгөрсөн 2022 онд 40 жилийн түүхэндээ анх удаа 100.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.  Хөтөлийн “Цемент шохой” компани өнөөдөр 820 хүнтэйгээр, 24 цагаар зогсолтгүй ажиллаж, өнгөрсөн 40 жилийн ололт амжилт, ирээдүйн 40 жилийн зорилгоо тодохойлон, Барилгын материал үйлдвэрлэлийн төв болох алсын хараатайгаар баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ.

 

 

 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Хангал сумын 100 жилийн ойн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна
  • 1 хоногийн өмнө
06 сарын 25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүй байна
  • 1 долоо хоногийн өмнө
УУХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ЖАН ЖУН СУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
  • 2 долоо хоногийн өмнө
“Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэн хэвлэж авна
  • 4 долоо хоногийн өмнө
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна
  • 1 сарын өмнө
2024.06.01-нд Эрдэнэт хотод 00:20 минутад 4100г охин мэндэлжээ.
  • 1 сарын өмнө
Жилийн өмнө гэрээсээ дугуйгаар гарч, 14 мянга гаруй км туулсны эцэст мөрөөдлөө биелүүлж, Англид очин хайртай багийнхантайгаа уулзжээ
  • 1 сарын өмнө
"ЭНТРЕПРЕНЕР СУДЛААЧ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.
  • 1 сарын өмнө
Эрдэнэтийн арван сурагч шагналт байранд шалгарлаа
  • 2 сарын өмнө
“Монголын хөрөнгийн бирж" ХК өнөөдөр 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна
  • 2 сарын өмнө