Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц 2023 оны эхэн үетэй харьцуулахад 92 хувь, 7-р сарын дунд үетэй харьцуулахад хоёр дахин өсөж 170 мянган тоннд хүрээд байна

2023 оны 10-р сарын эхний 18 хоногт нэг тонн зэсийн үнэ 8100-7812 ам долларын хооронд хэлбэлзэж дунджаар 7846.5 ам доллар тонн байгаа нь өнгөрөгч есдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 424 ам. доллараар буурсан үзүүлэлттэй байна.

Үнэ буурсан шалтгаан нь 10-р сарын эхний долоо хоногт БНХАУ баярын амралттай байсан тул зэсийн үнэ суларч үнэ буурсан байна. БНХАУ-ын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч орон сууцны худалдаа сайнгүй байна.

Liberum Capital-ын судлаач Tom Prise “Хэдийгээр БНХАУ засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарын эрэлтийг дэмжсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар өсөлт үзүүлэхгүй байгаа нь сүүлийн 20 жилийн туршид гарсан анхны тохиолдол болж байна” гэж мэдэгджээ.

Мөн ам.долларын ханш дахин чангарсан нь зэсийн үнийн өсөлтийг хязгаарлаж байна. Израиль болон Палестины лалын шашинт Хамас бүлэглэлийн хоорондох цэргийн мөргөлдөөн Ойрх Дорнод даяар улс төрийн тодорхойгүй байдлыг бий болгож ам.долларын фунт стерлингтэй харьцах ханш чангарахад нөлөөллөө. Ам.доларын зургаан гол валюттай харьцах ханш 11 өдөр дараалан өсөж байна.

Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц 2023 оны эхэн үетэй харьцуулахад 92 хувь, 7-р сарын дунд үетэй харьцуулахад хоёр дахин өсөж 170 мянган тоннд хүрээд байгаа бөгөөд энэ нь 2022 оны 5-р сараас хойш гараагүй өндөр үзүүлэлт юм. Энэ нь зэсийн худалдан авалт сул байгааг харуулж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

          2023 оны 9-р сард үнийн прогнозоо шинэчлэн гаргасан нийт 29 судалгааны байгууллагын нэг тонн зэсийн үнэ 2023 оны 4-р улирлын үнийн прогноз 7200-9500 ам. долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8298 ам.доллар тонн байна.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө