БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн зуны спортын пара наадам дөрөв дэх өдрөө болж байна.Наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд хүч үзсэн Монголын тамирчин, Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртлээ.
"Ханжоу-2022" Азийн пара наадмын Монголын багийн хоёр дахь алт, зургаа дахь медалийг ийнхүү эх орондоо авчирлаа.
Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд Азийн наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан болов.
Сэтгэгдэл