Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны даргад нэр дэвшигч Х.Урангоо

МӨРИЙН ХӨТӨЛБӨР

 1. УДАМ ДАГАСАН УУРХАЙЧИН ҮРГЭЛЖИЛНЭ.

- Удам дагасан Уурхайчдын цуваа үргэлжилнэ. 

2. ЭРХ НЬ ХАМГААЛАГДАСАН УУРХАЙЧИН. 

- Хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, ажлын байрны бэлгийн дарамт, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах чиглэлээр хуулийн байгууллага болон Хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллана. 

- Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа, дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж ажиллана. 

- Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулна. 

- Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байрны ‘’ Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалт’’-тай нийцүүлэх санал боловсруулж шийдвэрлүүлэх, жил бүр хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагатай хамтран хийнэ. 

- Ажилтаны ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлийн чанарыг сайжруулах, хангалт хүртээмжийг хянан шаардлага тавьж ажиллана.

- Ажилтаны эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулах зорилгоор оношилгооны төвийг сонгох эрхийг нь ажилтанд олгож, зардлыг захиргаанаас бүрэн хариуцуулах ажлыг зохион байгуулна.

- Ажилтны халуун хоолны чанарт анхаарч, олон улсын хоол хүнсний чанарын стандартыг мөрдүүлж ажиллана. 

3. ЦАЛИН ОРЛОГОТОЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН, АМЬДАРЛЫН БАТАЛГАА НЬ ХАНГАГДСАН УУРХАЙЧИН. 

- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нийт ажилтнуудын цалинг Монгол улсын инфляцын түвшингээс өндрөөр, төгрөгийн гадаад валютай харьцах ханштай уялдуулан нэмж байхаар Хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх. 

- Цалингийн категор буюу зэрэглэлийн ялгааг тодорхой болгож жигд нэмэгдүүлэх буюу хувь нэмэгдлийг болиулна. 

- Хүүхдээ асарч буй үйлдвэрийн ажилтан эхийн сарын орлогыг дэмжих зорилгоор сард олгодог мөнгөн тэтгэмжийн дүнг тодорхой хэмжээнд нэмэгдүүлнэ.

- Уурхайчдынхаа ирээдүйн баталгаа болгож ‘’Хуримтлалтай уурхайчин’’ төслийг хэрэгжүүлнэ.

- Орон сууцны хөнгөлөлтийн үнийн мөнгөн дүнг өсгөх бодлогыг хэрэгжүүлж ажиллана. 

4. НЭЭЛТТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ШИЛЭН ДАНСТАЙ ҮЙЛДВЭРЧИНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО. 

- ҮЭХ-ны дансыг шилэн болгож улирал тутам санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа ажилчдад нээлттэй мэдээллэх зорилгоор вэб сайт нээж хөтлөнө.

- ҮЭХ-ны асуудлаар ажилтаны санал, мэдээлэл авах тусгай дугаарыг бий болгоно.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 4 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө