2024 онд 8 төсөлд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн байна

 

         ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээл нь өмнөх онуудад аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтөөр тухайн ондоо  зээл гаргадгаараа онцлогтой. 2015-2019 онуудад энэхүү зээлийг орон нутагт олгохгүй,  завсарласан байсан юм. 

      2019 оноос хойш Орхон аймагт нийтдээ 20 гаруй аж ахуй нэгжүүдэд ЖДҮ-ийг дэмжиж 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгогджээ. 

         2020 оны Засгийн газрын 113-р тогтоолоор баталсан ЖДҮ-д зээл олгох журамд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу 4 үе шаттайгаар судалгаа хийж шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд  зээл олгогддог байна. 

        "2024 он гарсаар Орхон аймгийн ХХАА-н газраас ЖДҮ эрхлэгч,  аж ахуй нэгж,  байгууллагуудад  6 удаагийн сургалт зохион байгуулсан байна. Сургалтад хамрагдсан  200 гаруй аж ахуйн нэгжүүдэд ЖДҮ-ийн зээл авах  журам, зээл авахад бүрдүүлэх материал, санхүүгийн болон татварын үйл ажиллагааны  арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа" гэж Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ЖДҮ хариуцсан ажилтан Р.ЦЭДЭВ мэдээллээ. 

         Энэ онд  Орхон аймгийн ЖДҮ эрхлэгчдээс 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 8 төсөл ЖДҮ-ийн зээлд хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлээд байгаа юм байна.

 

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 3 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө