2024 оны 4-р сарын эхний 10 хоногт зэсийн үнэ 8920 -9365 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 9181 ам.доллар байгаа нь өнгөрсөн 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 505 ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна

2024 оны 3-р сард нэг тонн зэсийн үнэ 8394 -8906 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8675.63 ам.доллар байгаа нь өнгөрсөн 2-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 364.89 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Молибдены үнэ 3-р сард 2-р сартай харьцуулахад тонн тутамд 577.6 ам доллараар буурсан бол цагаан мөнгөний үнэ kг тутамд 55.52 ам доллараар өсжээ.

 

2024 оны 3-р сард зэсийн баяжмалын спот худалдааны хайлуулах цэвэршүүлэх зардлын бууралттай холбоотойгоор БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд цэвэр зэсийн үйлдвэрлэлээ бууруулах, төлөвлөгөөт засварын ажлаа урагшлуулах болсонтой холбоотойгоор цэвэр зэсийн худалдан авалт нэмэгдэж зэсийн үнэ сүүлийн 11 сарын турш гараагүй түвшинд хүрч өсөхөд нөлөөллөө. Зэсийн үнэ сарын сүүлээр эргэн суларсан нь ам. долларын ханш чангарсантай холбоотой гэж SMM судлаачид мэдээллээ. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны захирал Waller инфляц өндөр хэвээр байгаа учир зээлийн хүүг бууруулахад эрт байна гэж мэдэгдсэн нь ам долларын ханш чангарахад нөлөөлөө.

 

2024 оны 1-р сард судалгааны байгууллагуудын гаргасан нэг тонн зэсийн 2024 оны 1-р улирлын дундаж үнийн прогноз 7000-9370 ам долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8300 ам доллар байлаа. Судалгааны байгууллагуудаас Pezzo Economics -ийн судлаачид 2024 оны зэсийн улирлын дундаж үнийг 13 ам.долларын зөрүүтэй буюу бодит үнэтэй хамгийн ойроор тодорхойлсон бол Banco de Crédito de Peru, Investec, Goldman Sachs банкнуудын судлаачид 2024 оны 1-р улирлын дундаж үнийг 44 ам. долларын зөрүүтэйгээр тодорхойлжээ.

 

2024 оны 4-р сарын эхний 10 хоногт зэсийн үнэ 8920 -9365 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 9181 ам.доллар байгаа нь өнгөрсөн 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 505 ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна.

 

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 9 цагийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 9 цагийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 10 цагийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 2 долоо хоногийн өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 2 долоо хоногийн өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 2 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 3 долоо хоногийн өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө
УИХ дахь “Санхүүгийн хоршооны тухай” хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байна.
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Хамтын хөгжил, хариуцлагатай уул уурхайг цогцлоон хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулцгаая
  • 1 сарын өмнө