Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна

 

 

Монгол Улсад анх удаа Америк, Итали, Франц, Нидерландын томоохон компаниудын лицензтэй өндөр технологиор Газрын тос боловсруулах үйлдвэр /ГТБҮ/ баригдаж байна.

Бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил 2021 оны нэгдүгээр сард эхэлсэн. Өнгөрсөн жилээс үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд, дулааны цахилгаан станцын барилгын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ГТБҮ-ийн талбайд бүтээн байгуулалт ид өрнөж, Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн төслийн талбарт ажиллаж байна.

Тус үйлдвэрийн үндсэн түүхий эд болох газрын тосыг Дорнод аймгаас үйлдвэрийн талбай хүртэл тээвэрлэх зориулалттай, газар доор тавигдах 530 км урт дамжуулах хоолой /нүүрс-ус төрөгчийг хол замд тээвэрлэх монголын анхны магистраль шугам хоолой/ барих ажил талдаа оржээ. 

Дорноговь, Сүхбаатар, Дорнод гээд нийт 3 аймгийн 10 сум, 600 гаруй км газар нутгийг дамнан, 4 томоохон төсөл /ГТБҮ, Дамжуулах хоолой, Орон сууцны хотхон, Газрын тосны хайгуул/-ийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 100 хүрэхгүй хүнтэйгээр хариуцан хэрэгжүүлж байна.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө