АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА

 

     Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаны төлөөлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, хэтийн төлөвтэй танилцлаа.

     Ажиллах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүд болон цаашдын зорилго, төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.

     Тэрбээр Эрдэнэт үйлдвэр геологийн нөөцийн нэмэгдэл, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлогыг түлхүү анхаарч буйг онцлон дурдсан бөгөөд зэсийн баяжмалаа биржээр арилжих, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг шинэ санаачилга, зорилтыг хэрэгжүүлж эхэлснийг мэдээллээ.

     Сайд Г.Дамдинням уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн, түүхэн ач холбогдол бүхий стратегийн томоохон үйлдвэр” гэдгийг онцолж, “Тус үйлдвэрийг барьж байгуулсан олон мянган анхдагчид, илгээлтийн эзэд, өнөөдөр ажиллаж буй 7200 орчим уурхайчин, ажилтан, инженер техникийн ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хот өдгөө ийнхүү хөгжиж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн цохон тэмдэглэв.

     Мөн энэ үеэр үйлдвэрийн Захирал Г.Ёндон “Зэс боловсруулах цогцолбор” төслийн талаар танилцууллаа. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 14 мега төслийн нэг болох уг төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Зэс боловсруулах цогцолбор” ХХК хариуцан хэрэгжүүлж байгаа юм.

     Төслийн хүрээнд жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125.5 мянган тонн катодын зэс, мөнгө, алт болон хүхрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдана.

     Төслийн нийт хөрөнгө оруулалт 762.3 сая ам.доллар бөгөөд жилд 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 56.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсан бөгөөд хөрөнгө оруулалтаа 7.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой юм. Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг “China ENFI Engineering” компанитай хамтран боловсруулж, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжүүлжээ.

     Цаашид ТЭЗҮ-д тодотгол хийх, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон төслийн баримт бичгүүдийг бүрдүүлж, олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэлийг хангаж буйг үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

    Уулзалтын төгсгөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Зэс боловсруулах цогцолбор” төслийг эрчимжүүлж, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө