"Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина" гэж ашигт малтмалын тухай хуульд заасан

    Өнгөрөгч 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийн тоог үе шаттайгаар 20 хувь бууруулж 87 болгох боломжтой талаар хэлэлцсэний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох үүрэг даалгаврыг зохих нэгжүүдэд тус тус өгсөн билээ.

    Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина." гэж заасны дагуу  “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон IPO гаргах үйл явцыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар тус хэлтсийн зарим мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа

    Уулзалтад биржийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж, Бүртгэлийн албаны Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин нар оролцож, дараах агуулгуудын хүрээнд зохих мэдээллийг өгсөн юм.

   Монголын хөрөнгийн бирж нь 2022 онд төр засгийн холбогдох бодлого шийдвэрийн дагуу IPO гаргаж, нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон амжилттай арилжсан өөрийн байгууллагын туршлагыг хуваалцлаа.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 4 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө