



Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав.
Энэхүү лого нь Монгол Улсын соёл, уламжлалыг агуулсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэхийг зорьжээ.
COP17 бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг асуудлыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл үлдээх








Сэтгэгдэл