



Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид Орхон аймагт хоёр өдөр ажиллалаа. Эхний өдөр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа төрийн өмчит 16 компани оны эхний хагас жилийн бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тайлан мэдээллийг сонсон дүгнэж ярилцлаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрдэнэт үйлдвэрийн хагас жилийн тайланг сонсч "Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа үнэхээр сайн байна. Үйлдвэрийн газрынхаа бодлого тодорхойлох, төлөвлөх, сайн төлөвлөснөө зохион байгуулж, хэрэгжүүлэх, ажлынхаа үр дүнг тооцож, хяналт тавих тал дээр маш сайн ажиллаж байна" гэж дүгнэжээ.
Эх сурвалж:
https://erdenettoday.mn/art/6971
Сэтгэгдэл үлдээх








Сэтгэгдэл