Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна

 

    “Эрдэнэс Монгол”  нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл ажлын зөвлөгөөнийг   2025 оны 08 дугаар сарын 22-нд гурав дахь жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  зохион байгуулсан. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд  нэгдсэн удирдлага, стратеги зорилтын хүрээнд хамтран 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнчлэн улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлэн,  5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна  

     2025 оны эхний хагас жилийн байдлаар уурхайн олборлолтын төлөвлөгөөг 96 хувь, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 95 хувьтай биелүүлж 5.5 их наяд төгрөгийн орлоготой, 1.4 их наяд төгрөгийн  цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 1.6  их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.   

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийн дагуу тус нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд 2024 онд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлснээр Хуримтлалын санд нийтдээ 1 их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөж байна.  

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө