ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ ДАРГА ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн  Б/19 дүгээр тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Мөнхбилэгийг томилсон шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв албан ёсоор танилцууллаа. 
Н.Мөнхбилэг нь геологич мэргэжилтэй, 1995-1999 онуудад МУИС-Байгалийн ухааны факультетийн Геологи-минералогийн тэнхимд багш, 2009-2016 онуудад МУИС-Газарзүй, геологийн сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, ахлах багш, 2016-2020 онуудад Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээлэл, технологийн төвийн ахлах ажилтан, дарга, 2020-2024 оны хооронд Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга, 2024 оны 02 дугаар сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Геологийн судалгааны хэлтсийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан.

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ
  • 10 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүн Д.ҮҮРИЙНТУЯА Орхон аймагт ажиллаж төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын явцтай танилцлаа
  • 4 хоногийн өмнө
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ ДАРГА ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО
  • 4 хоногийн өмнө
Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн лабораторийн Улаанбурханы халдвар илрүүлэх чадавхыг нэмэгдүүллээ
  • 4 хоногийн өмнө
Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна
  • 6 хоногийн өмнө
“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
  • 6 хоногийн өмнө
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • 6 хоногийн өмнө
ӨНӨӨДӨР "ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • 1 долоо хоногийн өмнө
Маргааш буюу 08 дугаар сарын 24-нд манай өсвөр үеийн шигшээ багийнхан Болгар улсыг зорино
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрдэнэт үйлдвэрийн хамт олныг маш сайн ажиллаж байгааг онцоллоо
  • 1 долоо хоногийн өмнө