Бие даасан, хараат бус судалгааны байгууллага болох Фрейзер институтийн (Fraser Institute)-ийн 2025 оны судалгааны дүнгээр Монгол Улс уул уурхайн салбарын “Хөрөнгө оруулалт татах индекс”-ээр 68 орноос 48 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оны үзүүлэлтээс ухарсан байна. Тодруулбал, 2024 онд 82 орноос 33 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм.
Тус судалгаанд дурдсанаар бодлогын хүчин зүйлсийн хүрээнд хөрөнгө оруулагчдын болгоомжлол дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн гэрээ хэлцэл, татварын тогтолцоотой холбоотойгоор нэмэгдсэн бол геологийн мэдээллийн сан, аюулгүй байдал, ажиллах хүч болон ур чадварын хүртээмжтэй холбоотой болгоомжлол харьцангуй буурсан байна.
Сэтгэгдэл үлдээх



Сэтгэгдэл