ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 21 АЙМГИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААДАД НИССАН ПАТРОЛ (Y-61) МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

 

     БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Кояма Исао нар Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61)  маркийн 30 автомашиныг Сав газрын захиргаад болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагуудад хүлээлгэн өгөв. 

    Түүнчлэн Япон улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зорилгоор нэн хэрэгцээтэй байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.
    Монгол Улс, Япон Улс нь 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл 50 жилийн турш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, манай улсын нийгэм, эдийн засгийн олон талт салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

   Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулан, хэрэгцээ шаардлагатай байгаа олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний нэг жишээг дурдахад Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр барьж, байгуулан хүүхэд залуусын байгаль хамгаалал, усны үнэ цэнийн талаархи ойлголт мэдээллийг системтэй олгоход дэмжлэг үзүүлж байна.

 

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө