Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар Ж.МӨНГӨНШАГАЙ сонгогдлоо




    Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит 14-р  хуралдаан болж өндөрлөлөө.       

    Хуралдааны гол хэлэлцэх асуудал нь холбооны даргыг сонгох үйл ажиллагаа юм.
      Хөдөлмөрийн хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үндсэн чиг үүрэг байдаг. Ийм ч учраас үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос үйлдвэрийнхээ  ажилчдын төлөө бат зогсож, тэдний эрх ашиг эрүүл мэнд, цалин хөлс, нэмэгдэл хөлс, удаан жилийн нэмэгдэл, шөнийн намэгдэл зэрэг хамтын гэрээнд заасан заалт бүрийг  эрх тэгшээр  ажилчдад олгохын  төлөө үйлдвэрийн удирдлагуудтай нэг баг болон ажиллах нь чухал юм.
     Энэ удаагийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад нэр дэвших үйл ажиллагааг ажилчдын дунд нээлттэйгээр зарлан  дөрвөн ажилтан энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болж тус бүр мөрийн хөтөлбөрөө боловсруулан тогтсон хугацаанд ажилчдадаа  танилцуулсан.
     Ингээд өнөөдөр болсон 14 дэх удаагийн хуралдаанаар 68.1 хувийн буюу хүний 737 хүний саналаар Ж.МӨНГӨНШАГАЙ тэргүүлж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдлоо.
Үйлдвэрийн ажилчдынхаа итгэл найдварыг алдалгүй Хөдөлмөрийн хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүсье.




ЭҮТӨҮГ-н ҮЭ-ийн даргын сонгуульд нэр дэвшигч
Ж.Мөнгөншагай түүний мөрийн хөтөлбөр
   Дэлхийн жишиг үйлдвэр
   Монголын жишиг цалин

Цалин хөлс

1. 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн бүх ажилтнуудын үндсэн цалинг 30% нэмэгдүүлэх
2. Ажлын үр дүнг урамшуулах мөнгөн санг нийт үндсэн цалингийн 30% болгох
3. Удаан жилийн нэмэгдлийг ажилтны үндсэн цалинг ажилтны ажилласан жилээр хувьлан олгох
4. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нөхөн төлбөрийн үндсэн цалингийн 10-20%-иар олгох
5. Жилийн үр дүнгийн урамшууллыг үйлдвэрийн газрын дундаж цалинг 3-4 дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр бүх ажилтнуудад ижил тэгш олгох
Ажилтнуудын эрүүл мэндэд
1. Урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулна.
2. Ажилтны амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохоор өвчлөл бий болсон. Энэ нь холбогдох шинжилгээ болон эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд эмчилгээний нийт зардлын 50%-ийг үйлдвэрийн газраас олгодог болгох.
Ажилтнуудын нийгмийн асуудлын хүрээнд
1. Ажилтнуудын орон сууцны хэрэгцээнд үндэслэн орон сууцаар хангах төсөл хэрэгжүүлэх. (Тогтвортой ажиллах гэрээ, хүүгүй эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр)
2. Удам дагасан уурхайчдын цувааг таслалгүй цааш нь үргэлжлүүлнэ. Ажилтны ажлын байрны нөхцөлтэй уялдуулан хамтын гэрээний 2.4 заалтыг илүү уян хатан болгоно. Мөн ажилтан өвчнөөр болон үйлдвэрлэлийн ослоор нас барсан тохиолдолд ажилтны эхнэр, (нөхөр) хүүхдийн нэгийг ажлын байраар хангана.
3. Ажилтнуудын ирээдүйн баталгаа болгож “хуримтлалд суурилсан тэтгэврийн хадгаламж” төслийг хэрэгжүүлнэ.
4. Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг нь үндэслэн олгодог мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх мөн уг тэтгэмжээ авч чадаагүй ажилтан нас барсан тохиолдолд уг тэтгэмжийн гэр бүлд нь олгох.
Үйлдвэрчний эвлэлийн холбоонд
1. Хариуцлагын тогтолцоог бий болгоно.
2. Санхүүгийн болон үндсэн үйл ажиллагааг ил тод шилэн болгоно.
3. Хамтын гэрээнд ажилтнуудын бодит санал тусдаг болно.
4. Сонгох, сонгогдох эрхийг төгөлдөржүүлнэ.
БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ​​ С.ЗОРИГ

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл

Comment Images
Монгол хүн

Эдийн засгийн бодит байдалд тулгуурлан цалин хөлс амлах хэрэгтэй энэ хүн ганцаараа асуудал шийдэхгүй байхаа эргэлзээтэй л асуудал мөнгө амласан мөрийн хөтөлбөр байна

2023-02-09 17:06 | 202.126.88.110

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ДУГААР ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
  • 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ
  • 1 хоногийн өмнө
Улсын Их Хурлын гишүүн Д.ҮҮРИЙНТУЯА Орхон аймагт ажиллаж төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын явцтай танилцлаа
  • 5 хоногийн өмнө
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНЫ ДАРГА ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО
  • 5 хоногийн өмнө
Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн лабораторийн Улаанбурханы халдвар илрүүлэх чадавхыг нэмэгдүүллээ
  • 5 хоногийн өмнө
Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна
  • 1 долоо хоногийн өмнө
“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
  • 1 долоо хоногийн өмнө
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • 1 долоо хоногийн өмнө
ӨНӨӨДӨР "ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • 1 долоо хоногийн өмнө
Маргааш буюу 08 дугаар сарын 24-нд манай өсвөр үеийн шигшээ багийнхан Болгар улсыг зорино
  • 1 долоо хоногийн өмнө