БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧ АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

 

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар эмхэтгэсэн “Үндсэн хуулийн эх сурвалж” XII боть номыг Ардын Их Хурлын депутат нарт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, Булган аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр болон албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж, гардуулж өгөв. 

   БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Шинэ Үндсэн хууль” батлуулахад гар бие оролцож байсан Байгаль орчны сайд асан, Ардын Их Хурлын дэд дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Адьяасүрэн, Орхон аймгийн Газрын албаны дарга асан Л.Баяндалай, Булган аймгийн Халиун багийн Засаг дарга асан С.Ёндонжамц, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын боловсон хүчний дарга асан Д.Адъяа, Орхон аймаг 186 дугаар ангийн захирагч асан Д.Рэнцэннацаг,  Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга асан Д.Цэеэн-Ойдов, МУ-ын Гавьяат барилгачин М.Могойтар , Могод сумын сум нэгдлийн дарга асан, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Б.Даваасүрэн  нарт Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, санал бодлыг нь сонслоо. 

     Түүхийг эргэн санавал  БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлуулахад эдгээр эрхэм хүмүүс гар бие оролцож байсан билээ.  Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогчид бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа дархлан хамгаалж, тунхаглан баталгаажуулсан гавьяатнууд юм. 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө