Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэр үүрд хадгалагдах цомын эзнээр тодорлоо.

"Уурхайчдын спортын их наадам 2022" Эрдэнэт хотод дөрвөн өдрийн турш амжилттай зохиогдож хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди паласт болж өндөрлөлөө.

Спортын их наадмын хаалтын үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрдэнэс Монгол" компанийн Зэс металлын группийн захирал Х.Бадамсүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва болон бусад зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон болон үйлдвэрийн удирдлагууд, уул уурхайн байгууллагуудын дэмжигч уурхайчид оролцлоо.

Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан таван төрөлт спортын их наадам өрсөлдөөнтэй тоглолтуудаар дүүрэн байлаа.

Спортын их наадамд 30 гаруй компанийн 1500 гаруй тамирчид оролцож шилдгүүд тодорлоо.

Тэмцээн тус бүрт шалгарсан багуудын нийлбэр дүнгээр үүрд хадгалагдах цомын эзнээр Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэр тодорлоо. Хоёрдугаар байрт Монголросцветмент ТӨҮГ, Багануур ХК-ийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө