Хаягдлын аж ахуйн булинга хадгалах талбайн 34.3 га газарт  зургаан зүйл ургамлын 2160000 мод тариад байна

     Олон жилийн насжилттай мод тарихын тулд модны үр боловсруулах, хөрс шорооны ажлаас эхэлдэг. Иймээс Говил багт байрлах Махны зоорийг Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв болгон Монгол Улсад анх удаа мод үржүүлгийн нөөц сантай болсон билээ. Ингэснээр модны үр бэлтгэх, модны мөчрөө зөв бэлдэж, хадгалах боломжтой болсон юм.

Энэ ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн хамт олон хариуцан ажиллаж өнөөдөр 11 зүйлийн нэг тонн гаруй үрийн нөөцтэй болоод байна.

Тус хамт олон амьдрах чадвар сайтай мод тарихын тулд модыг үрээр нь, мөчрөөр нь зарим хэсэгт суулгацаар тарьж нийтдээ 5 сая мод тариад байна.

Тодруулбал Орхон гол дагуу тарихгүйгээр гурван сая мөчир ургуулаад байна. Үүнийгээ Хангал голын ойролцоо тарихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн булинга хадгалах талбайгаас дэгддэг цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор ногоон зурвас бий болгохоор уг талбайг тойруулан мод тариад байна.

Хаягдлын аж ахуйн булинга хадгалах талбайн 34.3 га газарт зургаан зүйл ургамлын 2160000 мод тариад байна. 2-3 жилийн дотор ногоон зурвас бүхий байгууламж бий болох тул тарьсан модыг хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэж үзэн Баяжуулах үйлдвэрийн хамт олонд хариуцуулан хүлээлгэж өглөө.

Өнөөдрийн байдлаар модны ургалт 80-90 хувьтай байна. Гэвч улиасны төслөөр нийлүүлэгдсэн мөчир огт ургаагүй байна. Улиас модыг тарих, ургах хугацаа тохироо нь бүрдээгүй учир мөчир ургаагүй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Иймээс аливаа модны тарьц суулгахдаа тарьдаг хугацаанд нь мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, мэргэжлийн байгууллагуудтай харьцаж ажиллах хэрэгтэйг сануулж байна. Энэ ч утгаар Монголдаа анх удаа байгуулагдсан Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг зорих аж ахуйн нэгж, байгууллагуудын цуваа тасралтгүй үргэлжилж, модыг зөв тарих аргад ард иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүд анхааран суралцсаар байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн мэргэжилтэн, доктор Я.Ариунзулаас тодрууллаа.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө