Баяжуулагчид “Гэр бүлд ээлтэй хамт олон” аянд гуравдугаар байрт шалгарчээ

         Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Гэр бүлд ээлтэй хамт олон” аянд Баяжуулах үйлдвэрийн хамт олон оролцож гуравдугаар байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ. 

“Сахилга хариуцлага, дэг журам-амжилтын үндэс” уриалгыг Баяжуулах үйлдвэрийн эцэг эхийн зөвлөлөөс гаргаж 2022 оны үйл ажиллагаандаа тусгажээ. Эцэг эхийн зөвлөлийн мэдээллийн самбарыг 13 хэсэгт байршуулан  “Эцэг, Эхийн -  Мэдлэгт”,  хүүхдийн эрүүл мэнд, боловсролын талаарх цуврал зөвлөмжүүдийг хүргэн ажиллаж байна. 

2022 онд 16 удаа 64 зөвлөмжийг цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн   хүргэсэн байна. Түүнчлэн “Өв уламжлалын танхим”-ын тохижилт,  Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн танхимд байрлах хүүхдийн өрөөний тохижилтыг сайжруулан хүүхдүүдэд үйлчлэх, нээлттэй ажиллуулахад анхааран 7 хоногийн бямба гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон үйл ажиллагаагаа тогтмол зохион байгуулж байна. 

Эцэг эхийн зөвлөлөөс  13 хэсгүүдийг оролцуулан  өртөөчилсөн аяллыг зохион байгуулж хүүхдүүд өртөө болгон дээр өгсөн даалгаврыг биелүүлэн  урамшуулал авч мөн эцэг, эхийн хамтаар сүүлийн даалгаврыг биелүүлжээ. Нийт 26 хүүхэд 52 эцэг, эхийн хамт оролжээ. 

Мөн зөвлөлөөс ажилтнууддаа  “Гэр бүлийн харилцаа”, “Хүүхдийн хүмүүжил” цуврал сургалтыг зохион байгуулсан байна. 
Баяжуулах үйлдвэрт 2019-2022 онд ажилд орсон 210 ажилтан болон тэдний гэр бүлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгчдийн түүхээр аялуулан музейтэй танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж  68 хүүхэд, гэр бүлийн гишүүд оролцжээ. 

Баяжуулах үйлдвэрийн даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/243 тоот тушаалаар “ Бид архигүй-Хамт олон” нөлөөллийн аян эхлүүлэн хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилон “ Архи- Аз жаргалтай гэр бүлийн, эерэг харилцаа хандлагтай ажилтны, сахилга- хариуцлага, дэг журамтай хамт олны сонголт биш” урианд нэгдэх уриалга гарган нийт ажилтнуудад танилцуулан, хамт олны дунд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэсэг тус бүр  гарган ажиллаж байна. 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 9 цагийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 9 цагийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 10 цагийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 2 долоо хоногийн өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 2 долоо хоногийн өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 2 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 3 долоо хоногийн өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө
УИХ дахь “Санхүүгийн хоршооны тухай” хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байна.
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Хамтын хөгжил, хариуцлагатай уул уурхайг цогцлоон хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулцгаая
  • 1 сарын өмнө