Олон улс, улсын чанартай авто зам дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах 10 байршлыг шинээр зарлана

 

   МҮХАҮТ нь Зам тээврийн хөгжлийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгтэй “Авто зам дагуух үйлчилгээний цогцолбор" байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. 

    Тус төслийн уулзалт өнөөдөр болж, ажлын хэсэг болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Төслийн ажлын хэсгийн дарга, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Олон улс, улсын чанартай авто зам дагуу аялал жуулчлалын гол чиглэлд үйлчилгээний цогцолбор байгуулах төслийн бодлого”, БОАЯЖ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од “Монголд зочлох жилийн стратеги, Ногоон зээлийн мэдээлэл”-ийн талаар тус тус танилцуулав. 

    Зам дагуу үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.Дамдинцэрэнгийн мэдээлснээр, орон нутгийн замд өдөрт 13-15 мянган тээврийн хэрэгсэл, 50-60 мянга гаруй зорчигч зорчиж, хоол идэх, дэлгүүрээр үйлчлүүлэх, ариун цэврийн өрөө ашиглахаар 195 мянга гаруй удаа, шатахуун цэнэглэх, дугуй, техник засвар үйлчилгээ ашиглахаар 24 мянган удаа зогсоц хийдэг гэлээ. Тиймээс энэ салбарт иргэдийн эрэлт их, нөгөө талаас орон нутгийн зам дагуу хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, сонголт, хүрэлцээ муу байгаа тул аялал жуулчлалын цогцолбор байгуулах шаардлага их байгааг онцолсон юм.

     Авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр өнгөрсөн хугацаанд нийт 21 байршлыг зарлаж, гэрээ байгуулсан бөгөөд 5 цогцолбор ашиглалтад бүрэн орсон, 16 цогцолбор 2023 онд ашиглалтад орох юм. Түүнчлэн энэ онд ахин 10 байршлыг шинээр зарлаж, аялал жуулчлалын цогцолбор байгуулах аж.
    Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн хувьд хавраас бүтээн байгуулалтаа эхлүүлэх талаараа мэдэгдсэн бөгөөд ногоон зээлийн санхүүжилт, дэд бүтэц, зарим байршилд газар зохион байгуулалттай холбоотой үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныхнаас хүслээ. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс ААН-үүдэд хандан ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэлд анхаарч ажиллахыг зөвлөлөө. Аль болох 5 дугаар сарын 1-нээс өмнө бүтээн байгуулалтаа эхлүүлж, ариун цэврийн өрөөгөө ашиглалтад оруулах, байгаль орчинд ээлтэй, ногоон технологи ашиглах, ААН-үүд 200 хүртэлх сая төгрөгийн 8 хувийн хүүтэй “ногоон зээл”-ийг гурван арилжааны банкнаас авах боломжтойг хэллээ. 

    Мөн энэ үеэр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл оролцож, Авто зам дагуух аялал жуулчлалын цогцолборт анхны тусламж үзүүлэх, тусламж үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө өгөв. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинээр байгуулах цогцолборууд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэгтэй байх юм.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө