УУХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БЯМБАДАГВА БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН УУР АМЬСГАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙД ПИОТР ДЖИАДЖИОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УУХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БЯМБАДАГВА
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН УУР АМЬСГАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ
ДЭД САЙД ПИОТР ДЖИАДЖИОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын үеэр Монгол, Польш хоёр орны геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон.  

Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва УУХҮЯ-ны зүгээс геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг тэмдэглээд, талууд хамтарсан эрэл хайгуулын ажил хийж гүйцэтгэсний үндсэн дээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв. 

Дэд сайд Пиотр Джиаджио Польш улс Монгол Улстай геологи, газрын тосны салбарт хамтран ажиллах сонирхолтой бөгөөд Польш улс өрөмдлөг, чичирхийллийн судалгаа явуулах арвин их туршлагатай тул энэ хүрээнд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөрийн санал боловсруулахад идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Үндэсний геологийн алба БНПУ-ын Польшийн геологийн хүрээлэн хооронд судалгааны төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.  
 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 4 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 6 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө