Алсын хараа 2050 – Урт хугацааны хөгжлийн бодлогод “ЗАСАГЛАЛ”-ыг сайжруулах зорилго дэвшүүллээ

Алсын хараа 2050 – Урт хугацааны хөгжлийн бодлогод “ЗАСАГЛАЛ”-ыг сайжруулах зорилго дэвшүүлсэн. 

1. УХААЛАГ ЗАСАГЛАЛ зорилтын хүрээнд яг одоо улс төрийн тогтолцооны багц шинэчлэлийг хийж байна. ҮХӨ-ийг баталж, түүнийг дагасан хуулиудад өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эрх мэдлийн төвлөрөлийг бууруулж, бодлогын парламент болох эхлэлийг тавьсан. 

2. УХААЛАГ БҮТЭЦ зорилтын хүрээнд төр үндсэн чиг үүрэгтээ илүү анхаардаг, үр дүнтэй ажилладаг болгохын тулд шаардлагагүй ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх ажил өрнөж байна. ТӨК-иудын үр ашиг, менежментийг сайжруулах, ил тод болгох хүрээнд нэг чиглэлийн этгээдүүдийг нэгтгэж нийлүүлэх, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бодлого баримталж байна. Мөн иргэн төрөөс үйлчилгээ авахад олон шат дамждаг байдлыг бууруулах, хэлбэрийн хувьд сонголттой болгохоор процессын дахин инженерчлэлийг эхлүүлсэн.

3. ЦАХИМ МОНГОЛ зорилтын хүрээнд И-Монголиа, Майндголиа платформыг амжилттай хэрэгжүүлж байгаа бол цахим аймаг бодлогын зөвлөмжийг гаргаж орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүнд бүх шатны ЗД нар идэвхтэй оролцож, иргэддээ хэрэгтэй өөрчлөлтийг богино хугацаанд бий болгох боломжтой байна. 

4.  ЧАДВАРЛАГ, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тэр дундаа нэг ангилал, зэрэглэлийн албан хаагчдын цалингийн зөрүүтэй байдлыг арилгах чиглэл баримталж байна. Зарим нэг хүний болчимгүй алдаа дутагдлаас болж төрийн албанд ажиллаж байгаа мэдлэг, боловсролтой, өндөр ёс зүйтэй хүмүүс нэр хүндээрээ хохирч байна. Энэ байдлыг залруулахын тулд бүх шатны ЗД нарыг хамтран ажиллах, буруу үйлдэл, соёлыг засаж залруулахад идэвх санаачилгатай ажиллаж байхыг уриаллаа.

 5. ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ зорилтын хүрээнд Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулж, хүний эрхийг хангах 2023-2027 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. ХЭҮК, ҮСХ-той хамтран анх удаа Хүний эрхийн үндэсний индексийг  боловсруулж байна. 

6. АВЛИГАГҮЙ ЗАСАГЛАЛЫН хүрээнд 5Ш хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Шүүр ажиллагаагаар төрийн албан дахь төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаагүй томилгоо болон хууль бусаар ажиллаж байгаа асуудлыг цэгцлэх ажлыг хэрэгжүүлж байна. Ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2 сарын хугацаанд 6,5 мянган илэрсэн зөрчлийг арилгах, залруулах үйл ажиллагаа өрнөсөн бол 481 хүнийг ажлаас чөлөөлж, 27 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ аваад байна.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө