ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

 

Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно.  

Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. 

Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, БТСУХ-ны дарга О.Баттулга, хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов. 

Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбааг Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Монголын багийн тугчдад гардуулан өгөв. 

Монголын багийн тугчаар өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт волейболын тамирчин Ц.Ананд, өсвөрийн УАШТ-ий таван удаагийн аварга, Хүүхдийн спортын наадмын аварга сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдсон юм.

Монголын багийн хоёр тугч болон бадминтоны дасгалжуулагч Т.Ууганбаяр нар энэ үеэр тамирчид, дасгалжуулагчдыг төлөөлөн тангараг өргөлөө. 

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн улс орнуудын 1500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна.  

МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангаад байгаа юм.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 3 долоо хоногийн өмнө