MINING WEEK: ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУД АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

 

“Mining Week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ “Шангри-Ла Улаанбаатар” цогцолборт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Чуулганыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, цаашид Шинэ сэргэлтийн бодлогоор тус салбарын хөгжлийг дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байгааг дурдаад, эрдэс баялгийн боловсруулалт, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн дэмжлэгүүд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов”.

Энэ өдөр судлаач, шинжээчдийн анхаарлыг татсаар ирсэн сонирхолтой сэдвүүд болох өнгөт болон үнэт метал, аж үйлдвэржилт, тогтвортой хөгжил сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд явагдлаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангах хүрээнд томоохон төслүүд урагшилж, бодит ажил болох эхлэл тавигдаж байна.

Монгол Улсын эдийн засгийн түшиц, экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн баяжмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах, үйлдвэрээ ойрын жилүүдэд барьж байгуулахаар шийдэж, Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан. Тус хорооны Зэсийн асуудал хариуцсан дэд хорооны дарга Х.Бадамсүрэн “Монгол Улсад хэрэгжих зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн цаашдын чиг хандлага”-ыг тодорхойлсон илтгэлийг хэлэлцүүллээ. Харин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдэр шинэчилсэн стратегиа танилцуулав. 2028-2036 онд “Оюутолгой”-н жилд үйлдвэрлэх зэсийн хэмжээ гурав дахин өсөхөөр байна. Ирэх онд үйлдвэрлэх зэсийн хэмжээ 40 хувиар нэмэгдэнэ гэв.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн хөгжих Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөөг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Тус парк нь өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Паркийн дэд бүтцийн ажлууд ахицтай явж байна. Үүнд төмөр зам, авто зам, цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууламж орно. 

Монгол Улс уул уурхайн салбарт олборлолтоос боловсруулалт руу гэсэн стратегийг баримтлах болсон. “Алтанширээт” ҮТП нь 500 орчим шууд ажлын байр бий болгох бол “Гэрэлт говь” ҮТП 400 шахам ажлын байр шинээр бий болгоно. “Гэрэлт говь” нь коксын үйлдвэрээс гадна төмөр хайлуулах үйлдвэр, арматурын үйлдвэр барих юм.

Аж үйлдвэржилтийн хүрээнд нүүрс гүн боловсруулах санаачилга судалгааны түвшинд эрчтэй урагшилж байна. Нүүрсийг коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, ус төрөгчийн үйлдвэр байгуулах түвшинд энэ сэдэв өндрөө авсан. Үүний угтвар ажил болгож диметилийн эфир буюу нийлэг хий үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулахаар болсон. Монгол Улс хөгжингүй орнуудтай цэвэр эрчим хүчний шилжилтийн зүг зэрэгцэн алхахыг эрмэлзэж, нүүрсээ улам үнэд хүргэхээр төр, хувийн хэвшил судалгаа, туршилт руу гүн ороод байна.

Гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, жилд 350 мянган тонн гол нэр төрлийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 50 хүртэл хувийг хангах юм. Нийт хөрөнгө оруулалт нь хагас тэрбум гаруй ам.доллараар тоологдож байна. Цаг хугацааны хувьд 2026 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусгахаар төлөвлөжээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 13 цагийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 13 цагийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 13 цагийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 2 долоо хоногийн өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 2 долоо хоногийн өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 2 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 3 долоо хоногийн өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө
УИХ дахь “Санхүүгийн хоршооны тухай” хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байна.
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Хамтын хөгжил, хариуцлагатай уул уурхайг цогцлоон хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулцгаая
  • 1 сарын өмнө