“Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид  уурхайчид, баяжуулагчид  улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц томоохон бүтээн байгуулалтуудаа амжилттай үргэлжлүүлэн ажиллаж байна”

         Эрдэнэт үйлдвэрийн хамт олон оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэн Улс орныхоо  эдийн засагт  үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон:  Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хүдрийн нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, улсын төсөв бүрдүүлэлтийг алдагдуулахгүйгээр техник, технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, бүтээн байгуулалтууд амжилттай хийгдэж байна.

Тухайлбал, энэ оны эхний хагас жилд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн шинэчлэлийг ашиглалтад өгөхөд бэлэн болгоод байна. Хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажлыг эхлүүлээд  байна.  Уул уурхайн салбарын бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэр боловсруулалт, борлуулалт, хуваарилалт зэрэгт  онцгой анхаарснаар тодорхой үр дүнд хүрлээ.  Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил геологи хайгуулын нөөцөө 3.4 тэрбум тоннд хүргэж, батлуулсан. Энэ нь 55 жил үр ашигтай ажиллах нөөцтэй гэсэн үг.  Боловсруулалтын тухайд, жилд 40 сая тонн хүдэр боловсруулж, цаашид катодын зэс, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл

Comment Images
Uurhaichi

Erhem zahiral ajilchdaa uramshuulna baigaa

2025-08-12 21:16 | 202.9.46.19
Comment Images
Hariu

Өгнө гэж мэдээлсэн.

2025-08-13 06:40 | 103.57.94.100
Comment Images
Баавгай.

Эрдэнэт үйлдвэрт үндсэн цех, туслах цех гэсэн алаг үзэл яваад байна. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ нь хүртэл тийм үзэл цухалзаад байдаг!. Адилхан л нэг тогоонд чанагдаж яваа хамт олон шүү!!!.

2025-08-14 14:41 | 202.126.88.209

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
  • 3 хоногийн өмнө
Монгол Ардын Намын 105 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан СДМЭХ-ны “MENTOR-105” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ
  • 5 хоногийн өмнө
Хангарди багийн тамирчин Б.Батбаатар Спортын Мастер боллоо
  • 3 долоо хоногийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа
  • 1 сарын өмнө
“Хойд бүсэд үйлдвэрлэв–2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
  • 1 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулна
  • 1 сарын өмнө
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн цахим тайлангаас
  • 1 сарын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
  • 1 сарын өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 1 сарын өмнө
259 мянган иргэн тэтгэвэрийн зээлтэй байгаа учраас цаашдаа зээлийн хүүг бууруулна
  • 1 сарын өмнө